Бидний тухай

Танилцуулга

БИЗНЕС ЭДИЙН ЗАСАГ, СУРГАЛТЫН  БАЙГУУЛЛАГУУДЫН

КОНСОРЦИУМ (Танилцуулга)

 Бизнес эдийн засаг, сургалтын байгууллагуудын консорциум /БЭСТ/   нь анх 1994 онд “Удирдлага эдийн засаг, сургалт эрдэм шинжилгээний байгуулллагуудын консорциум (УЭЗСЭШБКонсорциум) нэртэйгээр эдийн засгийн чиглэлийн сургуулиуд Удирдлагын академи, МУИС-ийн Эдийн засгийн сургууль, ШУТИС-ийн Компьютер техник менежментийн сургууль, Худалдаа Үйлдвэрлэлийн дээд сургууль ,Санхүү эдийн засгийн дээд сургууль, Монгол Бизнес Дээд сургууль, СанДС,Мандах бүртгэл ДС, хамтран байгуулсан. Тус байгууллагыг үүсгэн байгуулагчид нь Удирдлагын хөгжлийн институтийн захирал н.Адъяа, ХҮДС ийн захирал Ж.Сүхбаатар, МУИС-ЭЗС-ийн захирал Б.Сувд, Монгол бизнес ДС ийн захирал Б.Эрдэнэсүрэн, ШУТИС ийн Компьютер менежментийн сургуулийн захирал  Х..Пүрэвдагва, СЭЗДС-ийн дэд захирал Ө.Батцоож, Хөдөлмөрийн дээд сургуулийн захирал Н.Содномдорж, Мандах бүртгэл ДС ийн захирал  Т.Нанжид  нар билээ.. Байгуулагдах болсон үндэслэл нь  эдийн засгийн чиглэлийн сургуулиуд  олноор  бий болж гадаадын зарим   чанаргүй  сургууль  монголын зах зээлд нэвтэрч эхэлсэн  тул  хоорондоо  өрсөлдөхийн хамт үйл ажиллагаагаа  зохицуулах, мэргэжил нэгт багш  нар үр дүнтэй хамтран ажиллах,  арга туршлагаа солилцох стандарт хөтөлбөрөө шилдэг болгох  шаардлага  зүй ёсоор бий болсонтой холбоотой билээ. 

Тус байгууллага   Дээд боловсролын тухай хуулиуд болон Төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан удирдамж шийдвэрийг үйл ажиллагааныхаа  үндэс болгон дүрмээ шинэчлэн  гишүүдийнхээ хамтын ажиллагаа, гадаад харилцаа холбоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй ашгийн төлөө бус, гишүүнчлэл бүхий төрийн бус байгууллага юм.

Тус консорциум эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр Монгол Улсад магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, зохион байгуулж ирлээ.

“Бизнес эдийн засаг, сургалтын байгууллагуудын консорциумын эрхэм зорилго:  нь Монгол орны менежментийн чадавхийг нэмэгдүүлж, зах зээлийн эдийн засгийн нөхцөлд ажиллах мэргэжилтний шинэ үеийг бэлтгэхэд эдийн засаг, менежментийн сургуулиудын чанарын хяналтын тогтолцоо  бүхий хамтын ажиллагааны өвөрмөц хэлбэрийг буй болгон бие биенээ   туслан дэмжихэд оршино.

Энэхүү эрхэм зорилгоо дараах зорилтуудыг хэрэгжүүлэх замаар  биелүүлдэг .  Үүнд:

  • Эдийн засаг бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр боловсролын зэрэг олгож буй Монгол Улсын их, дээд сургууль, коллежийн хөтөлбөрүүдэд хөндлөнгийн үнэлгээ хийх, магадлан итгэмжлэх, нийтэд зарлах, таниулах, сурталчлах ажлыг зохион байгуулах,
  • Бизнес эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр боловсролын зэрэг олгох хөтөлбөрийн стандартыг гишүүн сургуулиуддаа мөрдүүлэх, түүнийг нь эрх бүхий байгууллагаар магадлан итгэмжлүүлэх,
  • Үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүдийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх, магадлан итгэмжлүүлэх. Үүний тулд эдийн засаг, бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийдэг олон улсын холбоо, нийгэмлэг, байгууллагад гишүүнээр элсэх, хамтран ажиллах,
  • Гишүүн сургуулиуд кредитээ харилцан хүлээн зөвшөөрөх, багш, оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга замыг бүрдүүлэх,
  • Багш, эрдэм шинжилгээний ажилтнуудыг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх ажлыг нэгтгэн зохион байгуулах, гадаад, дотоодын сургалтанд хамруулах,
  • Сургалтын шинэ, дэвшилттэй хэлбэрүүдийг эзэмших арга зүйг хамтарч боловсруулах, эзэмших,
    •  Гишүүн сургуулиудын ном-мэдээллийн нөөцийг үр ашигтай хамтран ашиглах
  • Сургууль дундын мэдээллийн сүлжээ байгуулах,
  • Сургалт, эрдэм шинжилгээний тоног төхөөрөмж болон  төслийг  нэгдсэн журмаар захиалах, худалдан авах, нийлүүлэх,
  • Тодорхой мэргэжлийн чиглэлүүдээр мэргэжилтэн экспертийн үндэсний баг бүрдүүлж. сургалт, судалгаа явуулах, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулах,
  • Удирдлага, эдийн засгийн нэн чухал чиглэлүүдээр судалгаа хийх, дүгнэлт, зөвлөмж боловсруулах, Засгийн  газар , орон нутгийг болон  бизнесийн байгууллагуудад мэргэжлийн зөвлөгөө егөх ажлыг хамтран гүйцэтгэх,
    • Гишүүн  сургууль байгууллагуудын зарим чухал шаардлагатай ном, сурах бичиг, гарын авлага, хичээлийн хэрэглэгдэхүүн, мэдээллээр хангахад туслалцаа үзүүлэх,
    • Гишүүн сургуулиудын багш нарын мэргэшил,ур чадварыг дээшлүүлэх ажлыг нэгтгэн зохион байгуулах
    • Гишүүн сургуулиудын сургалтын төлөвлөгөө, агуулгыг нэгдсэн  аргазүйгээр сайжруулах, тэдгээрийг гадаадын ижил төстэй сургуулиудын түвшинд ойртуулах

Мөн  Эдийн Засаг, бизнесийн  удирдлага, нягтлан бодох бүртгэлийн  чиглэлээр  хөтөлбөрийн   үнэлгээ хийх мэргэжлийн   зөвлөлийн   ажлын    албаны  үйл   ажиллагааг    эрхлэн   явуулдаг.

            Тус консорциумын нэр  гишүүн сургуулиудын  захиралуудын зөвлөлийн хурлын шийдвэрээр 2015 оны 12 сарын 02 ны өдөр “Бизнес эдийн засаг, сургалтын байгууллагуудын консорциум “ нэртэй гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллагын гэрчилгээ шинээр авсан. Ингэснээр консорциумын нэрийг орчин үеийн хэв маягт оруулах, гадаад харилцааг улам эрчимтэй хөгжүүлэх зорилгоор шинэ нэртэй болсон.

Одоо   захирлуудын   зөвлөлийн  даргаар доктор. Г.Батхүрэл./ШУТИС-ийн профессор/, Гүйцэтгэх  захирлаар доктор Ч.Хашчулуун./ МУИС-ийн НУС -ийн ЭЗ тэнхимийн багш / тус  тус   ажиллаж  байна.

Чанарын баталгааны  тухайд:

Сургалтын  чанарын баталгааг тодорхой үзүүлэлтээр Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны  яам, БМИҮЗөвлөл үнэлэн дүгнэдэг. Эдгээр үзүүлэлт нь сургалт, эрдэм шинжилгээны  ажлын үр дүнг интеграл байдлаар харуулсан байдаг. Чанарын дотоод баталгаажуулалтыг тогтворжуулахад чиглэгдсэн  үйл   ажиллагааны  дотоод хяналтын тогтолцоотой байх  нь  чухал.

Оюутны  сурлагын  амжилтанд  үнэлгээ хяналт хийж  нийтэд  мэдээлдэг  тогтолцоотой байх:

  • Төгсөгчдийн тоо болон  өмнөх  жилийн төгсөгчдийн тооны  харьцаа
  • Онцгойлох   дипломтой төгссөн болон төгсөж  чадаагүй оюутны тоон  харьцаа
  • Оюутны үнэлгээний хавтас бүхий/төсөл,курс,дипломын ажил  гм/ оюутны эзлэх  хувь харьцааг  тодорхойлсон  байх
  • Уралдаан тэмцээнд  оролцож амжилт гаргах  оюутны тооны  харьцааг тогтоосон байх
  • Оюутны сурлагын  амжилтын ахиц дэвшлийг өмнөх жилтэй нь харьцуулсан  судалгаатай   байх /семестр бүрээр/
  • Оюутнуудаас  эргэх холбоотойгоор судалгаа авч   сургалтыг боловсронгуй   болгоход хийсэн  ажлын  үр дүн

-Оюутан төвтэй  сургалт

  • Сургалтын үйл ажиллагаа  болон  сургуулийн удирдлага багш нарын  талаарх оюутны  сэтгэл ханамжийн судалгаа
  • Боловсролын үйлчилгээний үйл ажиллагаа үр дүнг урьдчилан судалж   тодорхойлсон байдал
  • Оюутан төвтэй сургалтыг багш нар хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар  судалгаа  авсан байдал

-Төгсөн гаргасан  мэргэжилтний хөдөлмөрийн зах зээлийн шаардлага хангах байдал

  • Төгсөгчдийн ажил  эрхлэлтийн  хувь
  • Эзэмшсэн мэдлэг, чадвар нь эрүүл   мэндийн салбарын  хөдөлмөрийн  зах зээлийн хэрэгцээ шаардлагатай нийцэж байх

-Тэнхимийн багш нарын ажлын үр дүнг тооцдог эсэх

  • Мастер болон  докторын    зэрэгтэй багш нарын  эзлэх    хувь
  • Сургалт болон багшийг хөгжүүлэх арга  хэмжээнд оролцсон  багш ажилтнуудын  тоо
  • Багш нарын цагийн ачаалал,гүйцэтгэл болон багшийн  сургалт  болон  мэргэжлийн чиглэлээр  хийж  буй үйл   ажиллагаа
  • Тухайн  сургуулийн б агш нарын  мэргэжлийн үйл  ажиллагааны  гүйцэтгэл
  • Багш нарын ирц, хичээлийн цаг  ашиглалт, ажлаа  өөрчилсөн, гомдол гаргагчдын  тоо
  • Тэнхимийн  багш, ажилтнуудын сэтгэл   ханамжийн судалгаа

-Үр ашгийн дүнг тооцдог  байх

  • Шинээр  боловсруулсан  чанар  сургалтын төлөвлөгөөний тоо
  • Сургалтын  үйл  ажиллагаанд шинэ технологи  нэвтрүүлсэн  байдал

-Гадаад харилцаа, нийгмийн  хөгжлийн чиг хандлагаар тодорхойлогдох бүтээгдэхүүн

  • УЭЗСЭШБКонсорциумаас Австралийн Менежментийн Институт-тай хамтран “Манлайлал хөгжил”,”Өөрчлөлтийг удирдах, хэрэгжүүлэх” нь сэдэвт 2 өдрийн Австралийн Менежментийн Институтийн албан ёсны сертификаттай сургалтыг Монголд Анх удаа зохион байгуулж сургалтад 4 сургуулиас 6 хүн хамруулсан.
  • 2014-2015 оны ОУ-ын эрдэм шинжилгээний хурлыг 2 удаа зохион байгуулж консорциумын сургуулиудаас 20 хүн хамруулж  багш нар илтгэл тавьсан. Энэ нь гишүүн сургуулиудын багш нарын судалгааны ажлыг чанаржуулах, олон нийтэд таниулахад чухал алхам болж байгаа юм.
  • 2015 онд консорциумыг гадаад харилцааг хөгжүүлэх хүрээнд ОХУ Плехановын нэрэмжит Эдийн засгийн их сургуулийн 2 багш профессор ирж ОХУ дахь “Аж үйлдвэрийн инновацийн хөгжил сэдвээр илтгэл тавьсан. Мөн Австрали,  Герман, Япон, ОХУ аас судлаач илтгэгч нар оролцсон.
  • Аж үйлдвэрийн томоохон мегатөслүүдтэй танилцуулах Оюутолгой, Таван толгойн аялалд  консорциумаас 20 хүн оролцож багш, оюутнууд эх орны орчин үеийн аж үйлдвэрийн хөгжлийн талаар сүүлийн үеийн мэдээлэлтэй болсон.

Магадлан итгэмжлэх чиглэлээр

            2013 онд магадлан итгэмжлэх чиглэлээр туршлага солилцох уулзалтыг консорциумын гишүүн сургуулиудын дүнд зохион байгуулж,

            2014 онд

  • ЭЗБизнесийн чиглэлээр 7 сургууль
  • НББ ийн чиглэлээр 4 сургууль

            2015 онд

  • ЭЗБизнесийн чиглэлээр 8 сургууль
  • НББ ийн чиглэлээр 3 сургууль тус тус хамрагдан магадлан итгэмжлэгдсэн.

Мөн консорциумын гишүүн сургуулиудын дийлэнхи олон улсын магадлан итгэмжлэлд амжилттай оролцож эх оронд бизнес, эдийн засгийн сургалтын чанарыг дээшлүүлэх талаар  ихээхэн чармайлт гаргана ажиллаж байна.

            2016 онд консорциумын магадлан итгэмжлэх үйл ажиллагааны оролцоог дээшлүүлж, шинжээчдийн гишүүнчлэлийг улам өргөжүүлэн сайжруулах талаар ажиллаж байна.