Мэдээлэл

“Экономиксийн цагаан толгойг хэн сайн мэдэх вэ?” Улсын XV олимпиадын удирдамж

  МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ЭДИЙН ЗАСГИЙН ТЭНХИМ

 Зорилго:

Эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр их, дээд сургуульд суралцдаг I түвшний оюутнуудын экономиксийн мэдлэг чадвар, авхаалж самбааг сорих, мэдээлэл солилцох, экономиксийг үргэлжлүүлэн судлах сонирхлыг дэмжихэд оршино.

Оролцох оюутнууд:

Монгол улсын эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр  бакалаврын сургалт явуулдаг их, дээд сургуулиудын микроэкономиксийн үндэс хичээлийг судалсан, макроэкономиксийн үндэс хичээлийг энэ улиралд судалж байгаа эсвэл макроэкономиксийн үндэс хичээлийг судалсан, микроэкономиксийн үндэс хичээлийг энэ улиралд судалж байгаа 1-р ангийн (түвшний) оюутнууд оролцоно. Түүнчлэн экономиксийн үндэс хичээлийг судалсан 1-р түвшний (ангийн) оюутнууд оролцох боломжтой. Оюутнууд  баг бүрдүүлж  оролцох  ба  баг  тус  бүр  нэг  сургуулийн 4 оюутнаас бүрдсэн байна (анги, хөтөлбөр харгалзахгүй). Баг бүр оноосон нэртэй байна.

Олимпиадын журам:

Олимпиад 2 үе шаттай явагдана.

I шат

2019 оны 5-р сарын 4-ний өдөр 10:00 цагаас МУИС-ийн хичээлийн IV ба V байранд явагдана. Оролцогчдын микро болон макроэкономиксийн суурь мэдлэгийг тестээр шалгана. Багуудыг гишүүдийн авсан онооны нийлбэрээр байр эзлүүлнэ.

Хамрах сэдэв:

  • Микроэкономиксийн үндэс хичээлийн дараах сэдвүүд:
  • Макроэкономиксийн үндэс хичээлийн дараах сэдвүүд:
    • Эдийн засгийн үндсэн зарчим
    • Эрэлт ба нийлүүлэлтийн хууль, мэдрэмж
    • Зах зээлийн тэнцвэр, татвар татаасын нөлөөлөл
    • Пүүсийн онол: үйлдвэрлэл ба зардал
    • Зах зээлийн хэлбэрүүд (төгс ба төгс бус өрсөлдөөнт зах зээл)
    • Үндэсний тооцооны систем
    • Нийт эрэлт, нийт нийлүүлэлтийн загвар
    • Нийт зарлагын загвар: Кейнсийн загвар
    • Эдийн засгийн хэлбэлзэл, бизнесийн мөчлөг
    • Сангийн болон мөнгөний бодлого

II шат

Олимпиадын II шат 2019 оны 5-р сарын 11-ний өдөр явагдана. Эхний үе шатад шалгарсан хамгийн өндөр оноотой 8 баг олимпиадын хоёрдугаар шатанд оролцоно. Хоёрдугаар шатны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг шалгарсан багуудад хүргүүлнэ.

Бүртгүүлэх журам:

Олимпиадад оролцох багуудыг 2019 оны 4-р сарын 22 – 30 -ны ажлын өдрүүдийн 10:00 – 18:00 цагт МУИС-ийн хичээлийн V байрны 6 давхарт бүртгэнэ.

Багуудыг багийн ахлагч эсвэл багийн гишүүн бүртгүүлж болно. Багийг бүртгүүлэхээр ирэх гишүүн нь дараах зүйлийг бүрдүүлж авчирна:

ü  Багийн гишүүдийн оюутны үнэмлэх

ü  Багийн гишүүдийн иргэний үнэмлэх

ü  Багийн гишүүдийн нэг хувь цээж зураг

ü  Олимпиадын багийн хураамж 20,000 төгрөг

Хураамжийг бэлнээр төлнө. Эсвэл Хаан Банк 5041076577 тоот дансанд (хүлээн авагч: Д.Дашдулам) хийж төлбөрийн хуудсаар баталгаажуулна. Хураамжийг дансанд хийсэн тохиолдолд гүйлгээний утганд багийн нэр, холбоо барих утасны дугаарыг бичнэ.

Хаяг: МУИС-ийн хичээлийн V байр 608 тоот

Холбоо барих утас: 99294500, 88168887

Subcategories